Хэл сонгох:

Mэндчилгээ

Ичинхорлоогийн Сэр Од

Сайн байна уу, Таны энэ өдрийн амар амгаланг эрин мэндчилье.

Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж, нийгэм бүхэлдээ шилжилтийн үеийг туулсаар нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Энэхүү түүхэн цаг үеийн хүнд хэцүүг нуруундаа үүрч дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг бүтээж байдаг хувийн хэвшлийнхэний хөгжил дэвшил, бартаа саадыг 10 гаруй жил хамтран давж туулах хувь заяа надад тохиосон билээ. Аливаа бизнесийг амжилттай хэрэгжүүлэхэд түүний суурийг зөв тавих буюу харилцаа холбоог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрээр нь мэргэжлийн түвшинд, холбогдох сул болон давуу талаа мэдэрсэний үндсэн дээр мэдрэмжтэй, бодлоготой явуулж эхлэх нь урт удаан хугацааны амжилтын эх үүсвэр болдог болохыг та бид мэдэх билээ. Бизнес хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр төр засгийн байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, бизнесийн төлөөлөх байгууллагууд болон бусад бүхий л оролцогч талуудтай хамтран ажилласан ажлын харилцаа холбоо, Business 2 Business чиглэлээр өөрийн хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн та бүхэнтэй хамтран ажиллахыг санал болгож байна.

  • Бодлогын хөгжлийн зөвлөгөө, тодорхой арга ажиллагааны хэрэгжүүлэлт
  • Гадаад түнш, сонирхогч этгээдтэй харилцах, хамтран ажиллах арга ажиллагаа
  • Бизнес айлчлал, хөтөлбөрийн зохион байгуулалт
  • Холбогдох мэдлэг мэдээлэл
  • Таны бизнесийн болон холбогдох ашиг сонирхолыг тань төлөөлөх
  • Фрэнчайсинг болон бусад хэлбэрийн бизнесийн хөгжлийг хангах
  • Бүх төрлийн бизнес уулзалт, сургалт болон бусад арга хэмжээг мэргэжлийн түвшинд зохион байгуулах

болон бусад хэрэгцээ шаардлага гарвал надад хандаарай.
Дэлгэрэнгүйг үйлчилгээ хуудсанд орж үзнэ үү


"Монголын Бизнес мэдээллийн бааз" (NGO) төсөл Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Их Британийн Худалдаа Хөрөнгө оруулалтын газар, Монгол дахь Чехийн ЭСЯ, Монгол Британийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Улсаас Сидней хотод суугаа Өргөмжит консул Найжл Финч, Хойт Америк Монголын Бизнесийн Зөвлөл, Bloomberg TV Mongolia, Forbes Mongolia, Mongolian Mining Journal, Мongolian Economy journal, Монгол-Энэтхэгийн Бизнес Зөвлөл зэрэг байгууллагуудын туслалцаатай буюу тэдгээрийн холбогдох мэдээллийн хэрэгслэлийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжиж байгаа билээ.


"Монголын Бизнес мэдээллийн бааз" (NGO) www.mongolianbusinessdatabase.com портал сайтад өнөөдрийн байдлаар Монголын болоод дэлхийн 90 орчим улсаас Монголын зах зээлийг сонирхсон бизнес эрхлэгч/хөрөнгө оруулагчид зочилж мөн бүртгэлд хамрагдаж байгаа (google analytic report) бөгөөд энэхүү хандалтаараа Google ийн “Mongolian Business/Business Mongolia” хайлтаар эхний 1-т эрэмблэгддэг болсон байгаа. Бид энэхүү төслөөрөө Монголд үйл ажиллагаа явуулж байгаа, Монголын зах зээлд орж ирэх сонирхолтой эсвэл Монголд түнш хайж байгаа болон Монголоос бараа бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтэй бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг дэмжин бодит ажил хэрэг болгоход нь туслалцаа үзүүлэхийг зорьж байгаа бөгөөд нэр бүхий гадаадын ЭСЯ-дууд болон гадаадад байгаа Монголын ЭСЯ-уудтай үр дүнтэй хамтран ажиллаж эхлээд байна.


2015 оноос хойш бид гадаад улс орнууд бизнес эрхлэгчдийн B2B харилцааг өргөжүүлэх зорилгоор бизнес хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн бөгөөд дээрх хугацаанд Сидней,Оттава, Ливерпүүл хотуудад мөн саяхан буюу энэ оны 4 сард Британи Монголын Танхимтай хамтран "Mongolia London Business Forum" ийг LSE болон Bloomberg headquarters-т хэрэгжүүлсэн бөгөөд мөн 5 сард Хойт Америк Монголын Бизнес Зөвлөлийн Вашингтон хотод хэрэгжсэн "Хөрөнгө оруулагчдын форумд" Монголын бизнес төлөөлөгчдийг оролцуулсан.


МBD ийн ТУЗ-ын гишүүд нь BCM-ыг Үүсгэн байгуулагч захирал Жим Дуаэр, Дэлхийн банкны суурин төлөөлөгч асан Саха Мияанатан болон миний бие байдаг билээ.


Бид та бүхний бизнесийг дэмжин, хамтран ажиллахдаа баяртай байх болно.

И.СЭР-ОД
Үүсгэн байгуулагч Захирал



Үйлчилгээ


Намтар




2014 - Одоо

Албан тушаал, Ажлын чиг үүрэг

B2B Mongolia (Таны Бизнесийн Гүүр) компани болон Монголын Бизнес Мэдээллийн бааз ТББ

  • - Үүсгэн байгуулагч, Захирал
  • - www.b2bmongolia.com | www.mongolianbusinessdatabase.com

  • "Монголын Бизнес мэдээллийн бааз" (NGO) төсөл Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Их Британийн Худалдаа Хөрөнгө оруулалтын газар, Монгол дахь Чехийн ЭСЯ, Монгол Британийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Улсаас Сидней хотод суугаа Өргөмжит консул Найжл Финч, Хойт Америк Монголын Бизнесийн Зөвлөл, Bloomberg TV Mongolia, Forbes Mongolia, Mongolian Mining Journal, Мongolian Economy journal, Монгол-Энэтхэгийн Бизнес Зөвлөл зэрэг байгууллагуудын туслалцаатай буюу тэдгээрийн холбогдох мэдээллийн хэрэгслэлийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжиж байгаа билээ.

    "Монголын Бизнес мэдээллийн бааз" (NGO) www.mongolianbusinessdatabase.com портал сайтад өнөөдрийн байдлаар Монголын болоод дэлхийн 90 орчим улсаас Монголын зах зээлийг сонирхсон бизнес эрхлэгч/хөрөнгө оруулагчид зочилж мөн бүртгэлд хамрагдаж байгаа (google analytic report) бөгөөд энэхүү хандалтаараа Google ийн “Mongolian Business/Business Mongolia” хайлтаар эхний 1-т эрэмблэгддэг болсон байгаа.

    Бид энэхүү төслөөрөө Монголд үйл ажиллагаа явуулж байгаа, Монголын зах зээлд орж ирэх сонирхолтой эсвэл Монголд түнш хайж байгаа болон Монголоос бараа бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтэй бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг дэмжин бодит ажил хэрэг болгоход нь туслалцаа үзүүлэхийг зорьж байна




2008-2014/04

Албан тушаал, Ажлын чиг үүрэг

Монголын бизнесийн зөвлөл

  • Дэд Захирал www.bcmongolia.org
  • - Засгийн газар, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой харилцах харилцаа, гишүүн байгууллагуудын оролцоо хамтын ажиллагааг өргөжүүлэх.
  • Зарим үр дүн:
  • - МБЗ нь 270 гаруй дотоод гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагууд, донорууд болон 17 элчин сайдын яамдуудыг эгнээндээ нэгтгэсэн бизнесийн оролцогч талуудын шилдэг түнш байгууллага, бизнесйин тэргүүлэх төлөөлөх байгууллагуудын нэг болсон

2007-2008

Албан тушаал, Ажлын чиг үүрэг

MCS Спирт Бал Бурам

  • Экспорт менежер
  • - Экспортын бодлогын хөгжил, хэрэгжилтийг хангах
  • Зарим үр дүн:
  • - Герман, Сингапур, Болгар, Японд зах зээлийг нээж худалдааны гэрээ хийгдсэн



2005-2007

Албан тушаал, Ажлын чиг үүрэг

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

  • Гадаад харилцаа, төслийн хөгжлийн газрын дарга
  • - Гадаадын хувийн хэвшлийн төлөөлөх байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцах харилцааг шинээр үүсгэх, хөгжүүлэх, стратегийн түншлэл бий болгох
  • - Гадаадын бизнесийн болон төрийн байгууллагуудын зочид төлөөлөгчдйин айлчлалыг зохион байгуулж хэрэгжүүлэх
  • - Түнш байгууллагуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах
  • - Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг дагалдан гадаад улс оронд хийх бизнес эрхлэгчдийн айлчлалын бэлтгэл болон хэрэгжилтийг хангах



2002 - 2004

Албан тушаал

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

  • Мэргэжилтэн - Ахлах мэргэжилтэн
  • Зарим нэг хэрэгжүүлсэн ажлуудаас:
  • - ‘Тогтвортой хөгжил ба бизнесийн ухамсар’ Олон улсын чуулган 9-10 2005 Улаанбаатар хот
  • - Өмнөд Солонгос Монголын бизнесийн 5 дахь удаагийн чуулган Сөүл хот Хойт Солонгос Монголын бизнес хуралдаан Пхеньян хот 2003 оны 11 сар
  • - Монгол Улсын Ерөнхйи сайд асан Н.Энхбаярын Хойт Солонгос, Япон , Өмнөд Солонгос улсад хийсэн албан ёсны айлчлалыг дагалдсан бизнес группын хөтөлбөр
  • - Өмнөд Солонгосын Синержи Вижн байгууллагатай хамтран Улаанбаатар хотод хэрэгжүүлэх Мэргэжлийн боловсрол сургалтын төв байгуулах төслийн судалгаа






1999 – 2001

Албан тушаал

УИХ –ын тамгын газар

  • Гадаад Харилцааны газрын (Парламент хоорондын хамтын ажиллагааны газар) зохион байгуулагч
  • Зарим нэг хэрэгжүүлсэн ажлуудаас:
  • - Солонгосын Үндэсний Ассамблейн даргын айлчлал
  • - Японы Парламентын гишүүн бөгөөд Япон Монголын
  • - Парламентын бүлгэмийн даргын айлчлал
  • - Британийн Парламентийн болон Лордын танхимын төлөөлөгчдийн айлчал
  • - Польшийн Сеймийн гишүүдийн айлчлал
  • - Швейцарийн Омбудсмений байгууллагийн төлөөлөгчдийн айлчлал
  • - Германы Бундестагийн тамгын газрын төлөөлөгчдийн айлчлал
  • - Чили улсын Сенатийн Дэд даргын айлчлал
  • - Туркийн Үндэсний Ассамлэйн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо

  • - Нарийн бичгийн дарга
  • - Холбооны шинэ бүтэц, Монголын Сагсан бөмбөгийн холбооны анхны мэргэжлийн тэмцээн (MBA league)

2002-2007

Зохион байгуулалтад оролцсон болон төлөөлөгчөөр оролцсон зарим арга хэмжээ

Азийн Худалдааг Дэмжих Форум, Токио, Хонг Конг болон Исламбад хотуудад, Монголын Засгийн Газрын төлөөлөгчдийн Кувейт улсад хийсэн айлчлал, Азийн Танхимуудын холбооны чуулган Тбилис хот, Тогтвортой Хөгжлийн Дэлхийн Бизнесийн Зөвлөлийн Лондон, Бангкок хотуудад зохион байгуулагдсан чуулган, НҮБ ийн Хөгжлийн Хөтөлбөрийн чуулган Пенан, Малайз

2009-2013

Зохион байгуулалтад оролцсон болон төлөөлөгчөөр оролцсон зарим арга хэмжээ

МБЗ ийн Бизнес төлөөлөгчдийн Австралйин Мелбурн хот, Германы Келн хот, Канадын Торонто болон Ванкувер хотод хийсэн бизнес аялалын зохион байгуулалт. Английн Лондон болон Японы Токио хотуудад жил бүр зохион байгуулагддаг “Монголд Бизнес эрхлэх нь” бизнесийн чуулганы зохион байгуулалт


Бусад сонгуульт ажил үүрэг

- ТХБЗ-Монгол: Тогтвортой хөгжлийн Дэлхийн Бизнес Зөвлөлийн бүс нутгийн түнш – Зохион байгуулагч; 2002-2007
- Их Хүрээ, JCI Монгол – Дэд Ерөнхийлөгч 2006-2007
- ЖАЙКА Төгсөгчдийн Холбоо – Зөвлөлийн гишүүн 2004-2006
- Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөл: Гишүүн 2009-2012
- Үндэсний хөгжил инновацийн зөвлөлийн гишүүн 2010-2012
- ЖАЙКА-ийн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл: ТУЗ-ийн гишүүн 2011-2013
- USAID-ийн ханган нийлүүлэгчдийн чанар хөгжлийн төв ТББ-ын ТУЗ ийн Дарга 2012-2014
- Монноос компани-ийн ТУЗ-ын гишүүн 2014 оноос
- АНУ-ын Даллас хот дахь Америкийн болон Олон улсын хуулийн академ-ийн Монгол улс дахь зохицуулагч

2006

Боловсрол


Америкийн болон Олон улсын Хуулийн Академи

  • - АНУ-ын болон Олон улсын хуулийн төв Даллас Техас

2005

Боловсрол


Худалдаа аж үйлдвэрийн танхимын менежмент сургалт

  • - ЖАЙКА Токио Япон

1998 – 1999

Боловсрол


Аялал жуулчлалын менежментийн хөтөлбөр

  • - Интерн Орландо Флорида

1995 – 1998

Боловсрол


Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургууль

  • - Эрх зүйч Бакалавр

1992- 1994

Боловсрол


Орхон Коллеж

  • - Бизнес менежмент, реферэнт, нарийн бичгийн дарга

Зургийн цомог

Харилцах

  • 976 99066062
  • serod@b2bmongolia.com
  • Хан-Уул дүүрэг 3 хороо, Улаанбаатар